"Дасгал хөдөлгөөний баяр" тэмцээн
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөн, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Аймгийн Засаг даргын Тамгын газраас 2025 оныг “Нийтийн биеийн тамирыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хүүхэд багачуудыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх , эрүүл зөв амьдрах хэв маягт хэвшүүлэх зорилгоор Сургуулийн Өмнөх Боловсролын Байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг "Дасгал хөдөлгөөний баяр" тэмцээнд 24-р цэцэрлэг 3-н жил дарааллан "АВАРГА" цэцэрлэгээр шалгарлалаа. - Бэлтгэн оролцон багш нартаа - Авьяаслаг бяцхан хүүхдүүддээ - Үргэлж биднийг дэмждэг эцэг эхчүүддээ халуун баяр хүргэе.
